
Ардчилалын ойд зориулсан барилдааны түрүү бөхөөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Таванхан дэвжээ, Ноёд групп, Мондэй группийн бөх улсын аварга Г.Эрхэмбаяр тодорч, Увс аймгийн Давст сумын харьяат Увснуур дэвжээ, "ДЦС-4" ТӨХК-ний бөх улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэлээ. Их шөвгийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат Таванхан дэвжээний бөх улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, Архангай аймгийн Булган сумын харьяат Бөхбилэгт дэвжээний бөх улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва нар шалгарлаа.