
Брүүклин Нэтс баг шилдэг гурван тоглогчоо солихоор шийджээ. Тэд улирлыг 8-11 гэсэн муухан амжилттай эхлүүлээд байгаа бөгөөд багийн менежерүүд бусад багийнхантай энэ талаар ярилцаад эхэлжээ. Нэтсийн их гурвал энэ улиралд хамгийн их цалинг багтаа зарцуулж байгаа боловч амжилт түүн шигээ байж чадахгүй байгаа юм. Эдгээр гурван тоглогч нь нийлээд 58,7 сая долларын цалинг энэ улиралд авч байгаа нь НБА-ийн багуудаас хамгийн өндөр цалинтай гурвал болгож байна. Аварга авах зорилготой бүрдүүлсэн тэдний өндөр өртөгтэй баг амжилтанд хүрэхгүй нь тодорхой болсон учраас багийн менежер Билли Кинг бусад багийн менежерүүдтэй холбогдож эхэлжээ.