
Английн Манчестер Юнайтэдын багийн эзэн Малкольм Глэйзэр өнгөрсөн тавдугаар сард нас барж, өөрийн эзэмшлийн хувьцаагаа зургаан хүүхдүүддээ хувааж өгөх гэрээслэл үлдээсэн. Тэгвэл тэдгээрийн хүүхдүүдийн нэг Эдвард Глэйзэр өөрийн эзэмшлийн хувиа зарахаар болжээ. Нийт гурван сая ширхэг хувьцаа буюу Манчэстэр Юнайтэдын 10 хувийг Эдвард Глэйзэр арилжихаар Нью-Йорк хотын хөрөнгийн бирж дээр бүртгүүллээ. Америкийн бизнесмэн Малкольм Глэйзэр тус багийн 2005 онд худалдаж авсан түүхтэй.