
Аваргуудын лигт дөрвөн жилийн дараа эргэн ирээд байсан Ливерпүүл клуб хэсгээсээ гарч чадсангүй. Тэд өөрийн энфиелд цэнгэлдэхдээ Швейцарийн Базелийг хүлээн авч тоглоод ялалт байгуулахад л аваргуудын лигийн хасагдах шатанд шалгарах боломжтой байсан . Гэвч “Улаан”-ууд даалгавараа биелүүлж чадалгүй тэнцсэнээр Европа лиг рүү уналаа. Энэ хэсгээс Реал Мадрид болон Базель клубүүд дараагийн шатанд шалгарлаа.