
Реал Мадрид клуб өнгөрсөн шөнө аваргуудын лигийн хэсгийн сүүлийн тоглолтоо Сантиаго Бернабэу цэнгэлдэхдээ хийлээ. Тэд энэ удаа Лудогорецийг 4:0-ийн харьцаатай бут ниргэснээр 18 оноотой болж “В” хэсгийг итгэл төгс тэргүүллээ. Ингэснээр тэдний европын тавцан дахь ялалтын цуврал 19 болж байна. Реалаас гоолуудыг Криштиану Роналду, Арвелоа, Алваро Медран, Бэйл нар хийжээ.