
Тувагийн иргэн Шелдон Купер чадварлаг хөөмийлдөг нэгэн болохоо батлах видео бичлэгээ –“YouTube” сайтад байршуулсан байна. Хоолойн гүнээс гарах энэ зохистой аялгуу байгалийн сайхныг санагдуулж байна гэж
www.odditycentral.com сайтад бичжээ. Хөөмий нь хөгжмийн зэмсэг үл хэрэглэх агаад жинхэнэ гайхамшигт эгшиг бий болгодгоороо онцлогтой. Өндөр уулс, хадан хавцлын завсраар үлээх салхи, усны боргио, модны чимээ зэрэг бол байгалийн хөөмий гэж үздэг.