
Аваргуудын лигийн зарим хэсгийн сүүлийн тоглолтууд өнгөрсөн шөнө болж өнгөрлөө. Ингэснээр шөвийн 16-д шалгарах найман багийн нэр эцсийн байдлаар тодорхой болсон юм. Одоогийн байдлаар “А” хэсгээс Атлетико Мадрид 13 оноотой нэгээр гарсан бол Ювентус клуб 10 оноотойгоор удааллаа. “В” хэсгээс Реал Мадрид боломжит 18 оноог бүгдийг авч нэгээр гарсан бол хоёроор Швейцарийн Базель клуб шалгарлаа. Тэд Ливерпүүлийг талбай дээр нь мулталсан. Харин “С” хэсгийг Монока клуб тэргүүлсэн бол хоёроор Байер Ливеркузен гарав. “D” хэсэгт Боруссия Дортмунд болон Арсенал клубын хооронд ширүүн өрсөлдөөн өрнөж оноо тэнцсэн ч хоорондын тоглолтын харьцаа болон гоолын зөрүүгээр Германчууд хэсгээ тэрүүллээ.
Өнөөдөр үлдсэн дөрвөн хэсгийн тоглолтууд манай цагаар шөнийн 02:45 минутаас эхэлнэ.