
Монголын туялзуур сэлэмний холбооноос зохион байгуулдаг ээлжит “А” зэрэглэлийн тэмцээн өнөөдөр “Мираж”-д эхэлж байна. 2014 оны сүүлчийн тэмцээн гэдгээрээ онцлогтой Монголын шилдэг сэлэмчдийн тулаанд хот, хөдөөгийн 80 гаруй тамирчин ороцлохоор мэдүүлгээ өгчээ. Сэлэмчдэд чансааны оноо олгох өндөр зэрэглэлийн тэмцээнд Багануур, Хангарьд, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг сэлэмний зургаан клубын тамирчдаас гадна орон нутгаас сэлэмчид ийн оролцохоор болжээ.
Д.Дуулим