Дэлхийн 200 орчим орны үзэгчдэд хүрч, 67 оронд амжилттай зохиогдсон телевизийн хамгийн том шоу нэвтрүүлгийг Монголын уран бүтээлчид хийх эрхээ авлаа. Тодруулбал, “НD Монгол” телевизийн уран бүтээлчид дэлхийд алдартай “Got talent” буюу “Авьяаслаг” шоуг эх орондоо хийх албан ёсны зөвшөөрлийг авчээ. Тэд ирэх оны дөрөвдүгээр сараас эхлэн орон даяар авьяаслаг монголчуудаа хайхаар төлөвлөжээ.


Д.Дуулим