
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Miss tourism international 2014” тэмцээн БНХАУ-д амжилттай зохион байгуулагдлаа. Энэ тэмцээнд эх орноо төлөөлж оролцсон загвар өмсөгч Б.Анужин тэмцээний шилдэг модель шагналыг хүртжээ. Тэмцээний шүүгчид манай оролцогч Б.Анужингийн хэлний чадварыг магтсан бөгөөд эх орноо хамгийн сайн сурталчилсан мисс гэж өргөмжилжээ. Харин манай мисс тэмцээний сүүлийн дүн гарахад шилдэг найман оролцогчийн нэгээр шалгарчээ. “Miss tourism international 2014” тэмцээнд нийт 46 орны гоо бүсгүй оролцжээ.
Сэтгэгдэл (1)