
Монголын өгүүллэгийн нэрт төлөөлөгч, Монгол Улсын Төрийн шагналт С.Эрдэнийн мэндэлсний 85 жилийн ой энэ жил тохиож буй. Тиймээс энэ жилийн “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмыг түүний нэрэмжит болгон зохион байгуулж байна. Наадам өчигдөр Улсын драмын эрдмийн театрт болж шилгүүдээ тодрууллаа. Энэ жилийн наадамд зохиолч, сэтгүүлч Б.Золбаярын “Цоожны ганц шүдлэн” өгүүллэг тэргүүн байрыг эзэллээ. Харин 2-р байранд Ц.Түмэнбаяр “Нангиад хатан, 3-р байранд Б.Пүрэвдаш “Зээрээ, зүрхээ хоёр”, 4-р байранд Ц.Доржготов “Гичий чонын гиншээ, 5-р байранд М.Энхболд “Хандгайн уруул” зэрэг өгүүллэгүүд тус тус шалгарсан юм.
Сэтгэгдэл (3)