
“Netflix”-ын бүтээсэн “Marco Polo” кинонд "Алтан ураг" хамтлагийн уран
бүтээл эгшилэхээр болжээ. "Алтан ураг" хамтлаг өмнө нь ОХУ-ын найруулагч
Сергей Бодровын найруулсан Чингис хааны тухай "Монгол" киноны хөгжим
"Хөх толботон" уран бүтээлийг тоглож байсан юм. Даширамд дурдахад уг
холливудын уран бүтээлд СТА Б.Амарсайхан гол дүрүүдийн нэг болох
Аригбөхийн дүрд тоглосон билээ.
Сэтгэгдэл (3)