
"Дэлхийн мисс"-ийг шалгаруулах 64 дэх удаагийн ёслолын ажиллагаа өнөөдөр Английн нийслэл Лондон хотноо болох гэж байна. “Дэлхийн мисс 2014” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй мисс Т.Батцэцэг ретингээрээ эхний гуравт явж байгаа билээ. Тиймээс монголчууд Т.Батцэцэгт ихээхэн итгэл найдвар хүлээлгэж байна. Тэмцээнд оролцогч Төрбатын Батцэцэг “Miss World Mongolia-2014” тэмцээний ялагч болсноор дэлхийн гоо үзэсгэлэнгийн "олимп"-т оролцох эрхтэй болсон билээ. Тэрбээр Азийн топ модель, “Манжуурын мисс”, “Мисс Монголиа 2010” тэмцээний дэд байрын шагналтай бөгөөд Шилмэл загвар агентлагт багшаар ажилладаг юм. Тэмцээн манай цагаар 21:20 минутаас эхлэх хуваарьтай байна.
Сэтгэгдэл (4)