
Зураач Т.Нурмаажав, Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач Ж.Ганхүү нарын хамтарсан “Бодлын тэнгис” үзэсгэлэн энэ сарын 17-нд нээлтээ хийнэ. “Бодлын тэнгис”-ийг долоо хоногийн турш Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд дэлгэх юм байна. Уг үзэсгэлэнд монгол зургийн аргаар бүтээлээ туурвидаг зураач Т.Нурмаажав болон байгалийн зургаар дагнадаг Ж.Ганхүү нарын хоёр өөр ертөнцийг хослуулж буйгаараа онцлог ажээ.
Д.Дуулим