
NBA-гийн талбайд өнөөдөр Майами Хит болон Брүүклин Нэтс багийн хооронд маш сонирхолтой тулаан өрнөлөө. Брүүклин Нэтсийн талбай дээр болсон уг тоглолтод зочид 95:91 харьцаатай ялалат байгуулжээ. Маймигаас ахлагч Дуэйн Вэйд 28 оноо авч багаа тэргүүлсэн бол Луол Дэнг 18 оноо, зургаан бөмбөг таслалт, дөрвөн оновчтой дамжуулалт өгчээ. Ийнхүү хожил авснаар шилдэг тоглогч Леброн Жеймсээ явуулсан Майми Хит бүсийнхээ долдугаар байранд 11 хожил, 13 ялагдалтай бичигдэж эхэллээ. Харин Брүүклин Нэтс наймдугаар байранд бичигдэж байна.