
Улсын Филармонийн дэргэдэх “Баян монгол” чуулгын уран бүтээлчид Орхон хотын иргэдэд шинэ жилийн тоглолтоо хүргэхээр болжээ. Одоогоо тэд “Christmas night” хэмээх шинэ жилийн тоглолтондоо бэлдэж байгаа бөгөөд энэ сарын сүүлээр Орхон хотыг зорих юм байна. Тоглолтод тус чуулгын жазз оркестр болон Н.Наранбаатар, П.Өнөржаргал, Т.Амина, Ц.Хулан, Б.Солонго зэрэг тус чуулгын дуучид ая дуугаа өргөх гэнэ.
Д.Дуулим