
Мэргэжлийн сумогийн дээд зиндаанд ганцхан башё барилдаад Сэкивакэ цол хүртсэн Ичиножёо А.Ичинноров жингээ хасахаар хичээж байгаа аж. Ийнхүү жингээ хасах болсон шалтгаан нь илүү хурдтай, уран барилдаан үзүүлэхийн тулд гэнэ. Түүнийг багш Минато нь Ичиножёод ийм даалгавар өгчээ. Одоогоор 199 кг жинтэй байгаа тэрээр ирэх нэгдүгээр сарын башё эхлэхээс өмнө 15-20 кг жин хасах төлөвлөгөөтэй байгаа ажээ.
Сэтгэгдэл (1)