Тэшүүрчид ДАШТ-д оролцоно
Тэшүүрийн оюутны дэлхийн
аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Алмата хотод өнөөдөр эхэлнэ. Хоёр дахь
удаагаа зохигдож буй уг тэмцээнд 20 гаруй орны 160 орчим тмирчид ороцлох аж.
Манай улсаас тус тэмцээнд эмэгтэйчүүдийн төрөлд МУИС-ийн оюутан А.Энх-Ариун,
эрэгтэйчүүдийн ганцаарчилсан уралдаанд МУБИС-ийн оюутан Б.Тулга нар оролцоно.
Тамирчид олон улсын хэмжээний мастер Ж.Долгорсүрэнгийн удирдлага дор оролцоно.
Тэд 500, 1000, 1500, 3000, 5000 метрийн
зайд өрсөлдөнө.