
Монголын спортын шилдэг тамирчныг тодруулдаг “Бөртэ чоно-2014” наадмын санал асуулга өнөдөрлөх шатандаа орлоо. Монголын спортын сэтгүүлчдийн холбоонд гишүүнчлэлтэй 100 орчим сэтгүүлч энэ удаагийн санал асуулгад оролцохоос өчигдрийн байдлаар 70 нь өөрийн санлаа өгчээ. Энэ сарын 9-нд эхэлсэн санал асуулга дуусахад ердөө хоёрхон хоногийн хугацаа үлджээ. Спортын сэдвээр дагнан бичдэг сэтгүүлчид анх удаа эмэгтэй, эрэгтэй тус бүр гурван тамирчинд санал өгнө. Энэ удаагийн наадамд 18 тамирчин 2014 онд үзүүлсэн амжилтаараа нэр дэвшсэн юм. “Бөртэ чоно” наадам энэ сарын 25-нд болно.