
Шилдэг тоглогч Ражон Рондо Даллас Маверикс багт хүчин зүтгэхээр болжээ. Энэ талаарх мэдээллийг “Тавтай морил. Даллас Мавериксын шинэ гишүүн Ражон Рондо” гэж Марк Кубан цахим ертөнцөд мэдэгдсэн байна. Бостон Селтикс Рондог залуу тоглогч Дуайт Повеллын хамтаар Даллас руу явуулж, оронд нь Жамийр Нелсон, Жэй Краудер, Брандан Райт болон драфтын хоёр эрхийг нь Далласаас авлаа. Ингэснээр тэд Рондо, Эллис, Парсонс, Новицки, Чандлер гэсэн туршлагатай, хурдтай, шидэлттэй, оролттой, хамгаалалттай тавтыг бүрдүүлж чадсан байна. Тэдийг хэр сайн тоглохыг харах л үлдлээ.