Филиппиний Малабон хотын амьтны хүрээлэнгийн эзэн Мэнни Тангко шинэ жилийн баяр болох гэж буйг тохиолдуулан оюутан, сурагчдад үнэ төлбөргүй үйлчилж байна. Мөн амьтдын шинэ жилийн үдэшлэгийг зохион байгуулж, орангутанд Санта Клаусын хувцас өмсгөж, цаа бугуудыг гоёжээ. Амьтдыг баярлуулсан энэ үдэшлэг хүүхдүүдэд ч бас таалагдсан бололтой.



