Британийн ургамал судлаач Индиго Рөүз хоёр өөр төрлийг хольж, дэлхийд анх удаа хар өнгөтэй улаан лооль гарган авчээ. Улаан лоолийг цагаан интоорын үртэй хольж, өнгийг нь өөрчилсөн бөгөөд хүний биед ямар ч гаж нөлөөгүй гэж судлаач тайлбарлаж байна. Тиймээс төрөл бүрийн салатанд хийж, хачир болгон ашиглах боломжтой. Уг гибрид ногоо кг тутам нь 5,4 долларын үнэтэй байна.

