
Монголын Үндэсний Олимпийн хороо, Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбоо хамтран тухайн оны спортын шилдгийг тодруулах "Бөртэ чоно"-2014 ёслолын арга хэмжээ эхлэхэд 3 хоног үлдлээ. "Бөртэ чоно" ёслолын арга хэмжээ энэ сарын 25-ны өдөр буюу пүрэв гарагт 21:00 цагт Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн 600 студид болно. Спортын оны шилдгийг тодруулахад Монголын Спортын сэтгүүлч, сурвалжлагчид саналаа өгдөг. Санал хураалтыг өндөрлөсний дараа хамгийн их санал авсан Тамирчин, дасгалжуулагч "Оны шилдэг" болно.