Интернэт худалдааны eBay сүлжээгээр зарагдаж буй хайлуулсан цасан өвгөн энэ жилийн хамгийн тэнэг бүтээгдэхүүн байж болох юм. Луувангаар хийсэн хамар, хоёр ширхэг аньсыг нүд хэмээн үзэж, шилэн аягатай усанд хийн 1,5 доллараар зарж байна. “Frozen” хүүхэлдэйн киноны баатар Олафаас санаа авч, энэ бүтээгдэхүүнийг гаргажээ.