
Тодруулбал 2014 оны жүдо бөхийн дэлхийн аварга Г.Болдбаатар, чөлөөт бөхийн дэлхийн аварга С.Цэрэнчимэд болон дэлхийн аваргын хүрэл медальт Э.Ням-Очир нарт Ерөнхийлөгч Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээхээр шийдвэрлэжээ. Мөн энэ үеэр эдгээр тамирчдын багш, дасгалжуулагчид ч гэсэн энгэрээ гавьяатын одон медалиар мялаах юм байна.