
Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо оны шилдгүүдээ тодрууллаа. Энэ оны шилдгийн шилдэг тамирчнаар “Мадимос шонхорууд” багийн тоглогч Т.Санчир шалгарчээ. Тэрээр өнгөрсөн азийн наадмын үеэр 20 орчим орны тамирчдаас шилдэг найман сагсчны нэгээр шалгарсан юм. Т.Санчир энэ улирлын лигийн тэмцээнд “Мадимос шонхорууд” багийн бүрэлдэхүүнд тоглож байна.
Сэтгэгдэл (2)