
2014 оны сүүлийн өдрүүд үргэлжилж буй энэ үед салбар бүрийнхэн оны шилдгүүдээ шалгаруулж байна. Тэгвэл Монголын буудлага спортын холбооноос оны шилдгүүдээ тодруулжээ. Уг холбооны 2014 оны шилдэг тамирчнаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, шилдэг дасгалжуулагчаар Л.Ундралбат нар шалгарчээ. Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа өнөө жил Дэлхийн цомоос алт, хошой мөнгө, Инчоны Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн. Дашрамд сонирхуулахад буудлагын тамирчид улиран одож буй 2014 онд тив, дэлхий, олон улсын тэмцээнүүдээс нийтдээ 40 гаруй медаль хүртжээ.