Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

2014 оны шинжлэх ухааны супер нээлт, технологийн дэвшлүүд

2014-12-25
0
ЖИРГЭХ
Өнгөрч буй онд шинжлэх ухааны салбарт гарсан онцлох амжилтуудыг нэрлэж байна.
Өнгөрч буй онд шинжлэх ухааны салбарт гарсан онцлох амжилтуудыг нэрлэж байна.

05455c41f0cd1519original
f0cc9b02e9c4c3d1original
1. Дэлгүүрт ажилладаг робот

    Японы харилцаа холбооны “Softbank” компани “Пеппер” нэртэй ухаалаг роботыг хэрэглээнд нэвтрүүлжээ. Хүмүүсийн ярианы 80 хувийг бүрэн ойлгох чадвартай уг робот нь “Nestle” компанийн Япон дахь салбарын кофег үйлчлүүлэгчдэд танилцуулна. Мөн үйлчлүүлэгчидтэй тоглож, асуултанд хариулах чадвартай. 120 см өндөртэй роботын цээжин дээр интерактив таблет суурилуулжээ. Энэхүү таблетын тусламжтайгаар кофены машины тухай сонирхсон асуултанд хариулж, хамгийн шилдгийг нь сонгоход тусална.

d78586b8c0bcfbe6original

2. Гар утсаа 30 секундын дотор цэнэглэх боломжтой болжээ

Израйлийн “StoreDot” компани таны гар утсыг 30 секундын дотор цэнэглэх төхөөрөмжийг олон нийтэд танилцуулж байна. Энэхүү дэвшилтэт технологийн бүтээгдэхүүнийг Тель-Авив их сургуулийн судалгааны бүтээлээс сэдэвлэн зохион бүтээжээ. Эрдэмтэд судалгааны явцад илэрсэн амино хүчил, био химийн бодисоор нано талстыг гаргаж авчээ. Энэхүү нано талст бодисыг гар утасны батерей зэрэг төрөл бүрийн хэрэгсэлд ашиглаж болохыг тогтоосон байна. Тамхины савны хэмжээтэй жижиг хэрэгслийг гар утасныхаа батерей байрлаж буй хэсэгт наалдуулж, цэнэглэдэг аж.

5dc1b32b0d30e081original

3. Клонийн аргаар хувилсан нохой эрдэмтдийг маргалдуулж байна

Солонгосын эрдэмтэд анх удаа Их Британийн үүлдрийн нохойг клонийн аргаар хувиласнаа зарлав. Эрдэмтэд 12 настай Винни нохойны тулгуур эсийг клонийн аргаар хувилж, удмын сангийн мэдээллийг нь хуулбарласан байна. Нохой гадна төрхөөрөө өмнөхтэйгөө яг ижил боловч зан авирын хувьд өөр гэнэ. Учир нь , эцэг эхийнх нь генийн мэдээлэл адилхан боловч эхийн хэвлийд бүрэлдэх явцдаа зан чанар нь өөрчлөгддөг байна. Тиймээс өмнөх шигээ шинж чанартай болох магадлал өндөр тул мөнгөө дэмий үрсэн ажил болдог гэнэ.

74ebdd4ad3b42b3original
4.     Эртний хүмүүс хар арьстай, цэнхэр нүдтэй байсныг тогтоожээ

Эрдэмтэд Испаниас олдсон 7000 мянган жилийн настай эртний хүний генийг судалжээ. Ингэхэд эдгээр хүмүүсийн арьсны өнгө Африкчуудтай төстэй хар бараан боловч Европчуудтай адилхан цэнхэр нүдтэй байсныг тогтоолоо. Энэ хүмүүс нь мезолитийн үеийн анчид бөгөөд тэд газар тариалан эрхлэх эхлэлийг тавьсан гэж үздэг. Өнөөгийн Европ хүмүүсийн генид Африкиас удамшиж ирсэн нөсөөт бодис байгааг гэдэг тогтоосноороо хамгийн гайхалтай юм. Харин Африк гаралтай хүмүүсийн генид өөрчлөт орж, Европчуудтай адилхан цэнхэр нүдтэй болсон нь гайхшрал төрүүлж байна.
c7db28527f2b8085original

5. Хүний арьсыг лабораторит ургуулж байна

Их Британийн Хатан хааны нэрэмжит коллежийн эрдэмтэд хүний тулгуур эсийг ашиглан, арьсыг лабораторит ургуулах туршилтыг амжилттай явуулж байна. Тулгуур эсийг ургуулах туршилтыг өмнө нь хийж байсан ч хүний жинхэнэ арьстай яг адилхан байлгахад ихээхэн саад учирч буйг эрдэмтэд мэдэгдсэн юм. Учир нь арьсыг чийгшүүлж, нянгаас хамгаалж байдаг эпидермикийн давхаргыг хиймлээр ургуулахад төвөгтэй байжээ. Тиймээс уг давхаргыг орлуулахын тулд тулгуур эсийг нарийвчлан судалж, арьсыг илүү их чийгшилтэй байлгах аргыг олжээ. Ингэснээр төрөл бүрийн арьсны өвчтэй хүмүүст туслах боломжтой юм.

14862c9b5018f196original

6. Эрдэмтэд стресс хүнээс хүнд халддаг болохыг сануулж байна

Бусад хүмүүсийн стресс бидэнд шууд нөлөөлдөг болохыг эрдэмтэд сануулж байна. Тэр ч бүү хэл телевизээр таагүй зүйл үзэхэд кортисол хэмээх стрессийн гормон ялгаруулж байдгийг Германы эрдэмтэд нотолжээ. Судалгаанд оролцсон хүмүүст биелүүлэхэд хүнд даалгавар оноож, ярилцлага авахаар замаар зан чанарын өөрчлөлт, үйлдлийг нь ажигласан байна. Ингэхэд судалгаанд оролцогчдын зөвхөн таван хувь нь стресээс ангижирч, тайвширч эхэлсэн ажээ. Оролцогчдын 30 хувь стресстэхдээ ямар нэгэн хариу үйлдэл үзүүлж байсан бөгөөд харгис хэрцгий эсвэл эмгэнэлтэй видео үзүүлэхэд кортисол гормоны хэмжээ 24 хувиар нэмэгддэгийг тогтоожээ.

4116ad1649fec718original

7. Сав шилжүүлэн суулгуулсан эмэгтэй эрүүл хүүхэд төрүүлжээ

    Сав шилжүүлэн суулгуулсан 36 настай Швед эмэгтэй эрүүл хүүхэд төрүүлжээ. Анагаах ухааны салбарт дэлхийд анх удаа ийм амжилт гаргаснаар үргүйдэлтэй хүмүүсийн хүүхэд төрүүлэх найдвар улам бүр нэмэгдэж байна. 1,775 кг жинтэй төрсөн хүүгийн биеийн байдал сайн байгаа ажээ. Уг эмэгтэй төрөлхийн савгүй төрсөн боловч өндгөвчнийх нь үйл ажиллагаа хэвийн болохоор өндгөн эс ялгаруулсан ажээ. Савгүй төрөх эмгэг шинээр мэндэлж буй 4500 охин тутамд нэг тохиолддог.

03074e7f442995f8original

8. Шумуулнуудын генийг өөрчилж хумхаа өвчинтэй тэмцэнэ

Лондонгийн Империал коллежийн эрдэмтэд шумуулнуудын генийг нь өөрчилж, хумхаа өвчний тархалтыг бууруулах шинэ арга олжээ. Шумуулнуудын 95 хувь эр хүйстэй төрдөг бөгөөд зургаан үеийн дараа эмэгтэйчүүд улам багасдаг байна. Эрдэмтэд I-PpoI хэмээх ферментийг шумуулнуудад суурилуулжээ. Энэ фермент нь эр бэлгийн эс боловсрох явцад X хросомтой хавсарч, хромосын ДНК-г хувиргахад нөлөөлдөг ажээ. Үүний үр дүнд, эр бэлгийн эсүүд X хросомтой эвцэлдэх боломжгүй болох юм. Өөрөөр хэлбэл, эм шумуулнууд цөөн төрж, хумхаа өвчний тархалт багасна гэсэн үг.

09-20-2012form-1-on-desk00-1348689824

9.  Хуванцар савыг дахин хэвлэж болно

Ekocycle хэмээх 3D  хэвлэгчийг ашиглан хуванцар савыг дахин ашиглах болжээ. Хүмүүс өдөрт хэдэн зуун сая хуванцар савыг хэрэглэж, хог хаягдал болгож байгаа энэ үед уг машинаар өөрийн хэрэгцээндээ тохируулан аяга, сав, бугуйвч, гутал зэрэг төрөл бүрийн эдлэл хийх юм. Өөрөөр хэлбэл, хуванцар ундаа савыг материалаа болгож хэрэгцээтэй зүйлсээ хэвлэнэ гэсэн үг. Мөн уг машинаар хэвлэх эдлэлийнхээ өнгийг тохируулах боломжтой.

3de4d31e360e1812original

10. Эртний Египетчүүд одоогийнхтой адил зүрх, судсаар өвчилдөг байжээ

Орчин үеийн тохилог амьдралын хэв маяг артерийн судас бөглөрөхөд нөлөөлдөг гэж буруутгадаг. Тэгвэл бидний эртний өвөг дээдэс хүртэл энэ төрлийн өвчнөөр шаналдаг байсныг эрдэмтэд тогтоожээ. 3000 жилийн өмнө амьдарч эртний Египет хүний муммиг судалж үзээд зүрхний өвчний байсныг нь олсон ажээ. Мөн зүрхний шигдээс, даралт харвах, судас нарийсах зэрэг өвчтэй байсныг бусад мумминуудаас илрүүллээ.

2af855359c4dab6eoriginal

11. 3D аргаар хэвлэсэн дэлхийн анхны машин

Urbee нь 3D аргаар хэвлэсэн дэлхийн анхны машин юм. Хоёр зорчигчийн суудалтай гибрид машиныг түлшинд хэмнэлттэй, хямд төсөр байхаар зохион бүтээжээ. Машины гадаад болон дотоод бүх эд ангийг 3D технологиор хэвлэсэн байна.

c59954de3fa9ae9doriginal

12. Хорт хавдрыг устгадаг жимсийг нээжээ

Эрдэмтэд Австралийн Квинслендийн ширэнгэн ойн жимсний үрээс хорт хавдрыг устгах шидтэй эмийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэх гэж байна. EBC-46 нэртэй уг эмийг лабораторит хулгана дээр шууд туршихад хүзүү, толгой, бүдүүн гэдсэн дээрх хорт хавдрыг устгах чадвар 70 хувь байгааг судалгааны ахлах, доктор Глен Боили онцолжээ. Туршилтын эмийг тарьснаас хойш таван минутын дараа хавдрын эргэн тойронд үзмэн ягаан өнгө гарч, хөхөрсөн мэт харагдсан байна. Ингээд 24 цагийн дараа харлаж, хоёр хоногийн дараа арьс нь гуужиж, хавдар нь унаад цэвэр арьс үлдсэн гэнэ. Ийм хурдан үр дүнгээ өгч буй нь эрдэмтдийг үнэхээр гайхшруулсан байна. Энэ ургамлын ид шид нь ердөө хүний өөрийн дархлааны системийг идэвхжүүлдэгтэй холбоотой ажээ. Гэхдээ EBC-46 эм хавдар бусад эрхтнүүдэд үсэрхийлж, газар авсан үед үйлчилдэг эсэх нь тодорхойгүй байна.

a44dfd82ccd0ec80original

13. Дөрвөн жил хэвтэрт байсан хүний нурууг хамрын эсээр эдгээлээ

Болгарын иргэн Дарек Фидыка 2010 онд хутгалуулсанаас болоод цээжнээс доошх хэсэг нь мэдээгүй болсон юм. Польш, Британийн эрдэмтдийн баг 40 жил хүлээсэн судалгааныхаа дүнг Даркеыг эмчилж, мэдэрлээ. Лондон коллежийн неврологийн хүрээлэнгийн профессор Жеофф Рэйсмэн судалгааг удирдаж, өвчтний хамарнаас “ensheathing” хэмээх үнэрлэх үүрэгтэй эсийг эмчилгээнд ашиглажээ. Эхний хагалгаар энэ эсийг хамарнаас нь авч, лабораторит ургуулсан байна. Хоёр долоо хоногийн дараа түүнийгээ сээр нурууны холбоосонд шилжүүлэн суулгаж, хутгалуулах үед тасарсан эдийг нь орлуулжээ. Эрдэмтэд 500 мянган эстэй ажиллахын тулд тусгай материал ашигласан гэнэ. Мөн өвчтний шагайнаас мэдрэлийн эдийг нь авч сээр нурууны холбоосонд үүссэн 8 мм зайг нөхжээ. Тасарсан судас, шөрмөсийг буцаан холбоход мэдрэлийн эдийг ашигладаг байна.

590973main_20110922-lcrd-lrg

14. Сансарт мэдээлэл дамжуулах лазерын гэрэл

НАСА-ийн эрдэмтдийн нээсэн лазерийн гэрлийг ашиглан сансарт мэдээлэл дамжуулах нээлтийн талаарх мэдээллийг хүргэе.  Анх 2013 онд лазерийн гэрлийг ашиглан сансар руу мэдээлэл илгээх туршилт хийж үзэхэд лазерийн гэрэл 10000 км хүртэл тусч, мэдээлэл дамжуулж байжээ. Сүүлийн 50 жилийн турш сансар судлалын хүрээлэнгүүд радио долгионоор мэдээлэл солилцож хоорондоо харилцдаг байсан бол ийнхүү лазерийн тусламжтайгаар сансарт мэдээлэл түгээх боломжтой болсон нь 2014 оны шинжлэх ухааны шилдэг нээлтүүдийн нэгд зүй ёсоор тооцогдож байгаа юм.

photosynthesis-unleashed_28812

15. Мөрөөдлийн эрчим хүч

 
Мөрөөдлийн эрчим хүч буюу фотосинтезийг өдгөө амьдрал ахуйд хэрэглэгдэх бодит нөхцөл бүрдээд байна. АНУ, Их Британийн эрдэмтдийн хамтарсан баг үр тариаг хурдан ургуулж, богино хугацаанд их ургац хурааж авах шинэ арга олжээ. Тэд номин ногоон өнгөтэй нэгэн төрлийн замгаас гаргаж авсан энзимийн тусламжтайгаар фотосинтез буюу нарны эрчим хүчийг аливаа амьд организм химийн энерги болгон хувиргах явцыг түргэсгэх туршилт хийсэн нь амжилттай болсон. Энэ бол яахын аргагүй 2014 оны шинжлэх ухааны шилдэг ололтуудын нэг юм.




0
ЖИРГЭХ
Санал болгох
“Хорьдын сарнаар” монодрам Богд хааны ордон музейд ганцхан удаа тоглогдоно
Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Ариана Гранде сүүлчийн тоглолтоо хийж, нүдэндээ нулимстайгаар фенүүдтэйгээ салах ёс хийлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • X (112.86.241.168)
    1775 кг huuhedtei bolson gen vv de
    2014 оны 12 сарын 25 | Хариулах
  • Лхагвасүрэн (183.81.171.147)
    Stem cell-ийг ТУЛГУУР ЭС гэдэггүй ҮҮДЭЛ ЭС гэж орчуулаад хэвшсэн шүү дэ.
    2014 оны 12 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
    13 цаг 1 мин
  • Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
    13 цаг 32 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    14 цаг 14 мин
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    14 цаг 40 мин
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
    16 цаг 3 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
    16 цаг 30 мин
  • Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа
    16 цаг 51 мин
  • Монголд айлчилж буй үзэсгэлэнт Монтенегро улс
    17 цаг 38 мин
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
    17 цаг 53 мин
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
    18 цаг 2 мин
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
    18 цаг 15 мин
  • Трампын хориг бүслэлт Ираныг цэргийн хурцадмал байдал руу түлхэж байна
    18 цаг 18 мин
  • Украинын Ерөнхий прокурор авлигын дуулианы дараа огцрох хүсэлт гаргав
    18 цаг 28 мин
  • Жюү жицүгийн ДАШТ-ээс Монголын тамирчид 26 медаль хүртлээ
    19 цаг 0 мин
  • Volkswagen Израилын хөрөнгө оруулалтын компанитай гэрээ байгуулав
    20 цаг 5 мин
  • Өнөөдрийн зарлагын төлөөсийг маргааш хэн үүрэх вэ?
    20 цаг 14 мин
  • The MongolZ баг FISSURE Playground #3 тэмцээний аваргын цомын төлөө өрсөлдөж чадах уу?
    20 цаг 17 мин
  • Монгол Улсад он гарсаар 705 мянган жуулчин иржээ
    20 цаг 18 мин
  • Монгол улсын сагсанбөмбөгийн хөгжил Азийн түвшинд хүрсэн нь
    20 цаг 22 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
    20 цаг 34 мин
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Украинд хүүхдүүд хичээлийн шинэ жилийн эхний өдрөө газар доорх хоргодох байранд угтлаа
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Миннеаполист буудалцаан болж, хоёр хүн нас барж гурван цагдаа шархаджээ
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • УЛААНБААТАР ХОТОД ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХООР ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Ө.Шижир: Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • 91 настай эр Аппалачийн замыг туулсан хамгийн өндөр настай хүн боллоо
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК