Калифорнийн зураач Лорен Стамп нь “murine” хэмээх Италийн эртний шилэн урлалын мастер юм. Лорен бүтээлээ туурвихын тулд өнгө өнгийн шилнүүдийг хайлуулж, хөрөг зургуудаа зурдаг. Дараа нь шилнүүдээ хөргөөд хэлбэр гаргадаг байна. Энэхүү техникийг 4000 жилийн өмнө Ойрхи Дорнодод хэрэглэж байсан бөгөөд хожмоо 16-р зуунд Венецийн шилэн эдлэл үйлдвэрлэгчид боловсронгуй болгожээ.





