
НБА-гийн талбайд өнөөдөр маш сонирхолтой нэгэн тоглолт боллоо. Тодруулбал дөрвөн жилийн турш Миами Хитийн төлөө тоглож дөрвөн удаан пиналдаж, хоёр удаа аваргын бөгжийг авсан Леброн Жеймс төрөлх баг Клевилэнд Кавалерс багтайгаа Хитийн талбайд зочилж 101:91-ийн харьцаатай хожигдол хүлээлээ. Тоглолтын өмнө Дуэйн Уэйд хэлэхдээ "Леброныг эргэн ирж байгаад баяртай байна. Тэр бидэнд хоёр ч аваргын цом өгсөн шүү дээ. Хөгжөөн дэмжигчид маань түүнийг баяртай угтаж авна гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм. Миамигаас ахлагч Дуэйн Уэйд 31 оноо авч багаа тэргүүлсэн бол эсрэг багаас Леброн Жеймс 30 оноо авчээ. Миама Хит ийнхүү хожил авснаар зул сарын баяраар хөгжөөн дэмжигчиддээ сайхан бэлэг барьж чадлаа.