
Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид шинэ жилийн баяраар бяцхан багачуудад зориулж, Оросын яруу найрагч хүүхдийн зохиолч С.Маршакийн “12 сар” жүжгийг толилуулахаар болжээ. Жүжигт өвлийн хүйтнээр эрх гүнж сагс дүүрэн яргуй олж ирсэн хүнд сагс дүүрэн алт өгнө гэсэн зарлиг буулгадаг. Үүнийг сонссон хорон санаат хойт эх дагавар охиноо хөөж, ойн гүнээс яргуй олж ирэхийг шаардана. Даарч, ядарсан охиныг өрөвдсөн ах, дүү 12 сар түүнийг түүдгийн дэргэд урьж, хүслийг нь биелүүлнэ. Дөрөвдүгээр сар түүнд хүсэл биелүүлэгч бөгж өгснөөр жүжгийн үйл явдал цааш өрнөдөг. Хойт эх нь түүнийг хөлдөж үхсэн гэж бодож байтал охин сав дүүрэн яргуйтай бас гартаа бөгжтэй ирдэг. Та ч бас хүүхдээ “12 сар”-тай уулзуулаарай.
Т.Энхэлээ