
Кливленд Кавальерс багийн төвийн тоглогч Андерсон Варежао ахиллсын шөрмөсөө тасалснаар улирлын үлдсэн тоглолтуудад оролцох боломжгүй болсон талаар эх сурвалж мэдээллээ. Тэрээр орон нутгийн цагаар лхагва гарагт нарийн шинжилгээнд орох юм байна. Одоогийн байдлаар түүнийг энэ улирал дуустал талбайд гарахгүй гэсэн мэдээлэл байгаа бөгөөд магадгүй хасагдах шатны тоглолтын үеэр талбайдаа эргэн ирэх боломжтой ажээ. Ингэснээр энэ жил Леброн Жеймсийг эгнээндээ нэгтгэж Кевин Лаваар хүчээ зузаатгаж аваргын төлөө хүчтэй дайралт хийхээр зэхээд буй Кливленд Кавальерс багт томоохон гарз гарлаа. Андерсон Варежао бол тус багийн гарааны төвийн тоглогч билээ.