Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар сагсан бөмбөгийн спортоор Монгол улсынхаа нэрийг олон улсын төвшинд мандуулан, сагсан бөмбөгийн спортыг хүүхэд залууст сурталчлан таниулж, өндөр амжилт гаргаж буйг нь үнэлэн сагсан бөмбөгийн ОУХМ Ганбаатарын Ихбаяр, Тунгалагийн Санчир нарыг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулсныг өнөөдөр Төрийн ордонд гардуулан өглөө. Монголын сагсан бөмбөгийн баг тамирчдын Гуанжоу, Инчёны Азийн наадмуудад гаргасан амжилтыг төр засаг ийнхүү үнэллээ.








