
Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, "Монгол Глобал" компаний захирал буудлагын спортын мастер Б.Ганбаяр нарт МҮОХ-оо дээд шагнал болох "Алтан од" одонг хүртээлээ. Уг шагнал нь Олон улсын олимпийн хорооны шагналд тооцогддог бөгөөд тухайн шагналыг гардсан хүмүүсийн намтар нь ОУОХ-нд хадгалагддаг юм байна. Мөн шигшээ багийн ахлах дасгалжуулагч МУГД Л.Ундралбат, ОУХМ Ц.Мөнхзул нар "Алтан-Очир" одонгоор шагнуулжээ.
Сэтгэгдэл (2)