
Зохиолч Б.Шүүдэрцэцэг шинэ жилийн бэлгээ задаллаа. Тэрбээр “Цасан
ширхэг” хэмээх дөрөв дэх сонсдог номоо уншигч таны гарт хүргэж байна.
Номд “Эх дагины нууц”, “Ах”, “Өрөөсөн бойтогны дууль”, “Цасан ширхэг”,
“Эмээ бид хоёрын зун” гэсэн таван өгүүллэг багтжээ. Эдгээр бүтээлийг
гавьяат жүжигчин Л.Чаминчулуун, Г.Равдан, Б.Даваа зэрэг өгүүлэхүйн
урлагийн мастерууд уншиж толилуулсан юм.