
Жил бүр уламжлал болгон зохиодог "Masquerade party" өнөөдөр "I Loft" клубт болно. Шинэ жилийн уур амьсгал, баяр цэнгэлийг бэлэглэх тус шоунд оролцох зочид гоёлын маскаар ижилсэж, ирдгээрээ онцлог. Мөн "Гурван охин", "Мотив", С.Наран зэрэг уран бүтээлчид ая дуугаа өргөж, таны баярыг хуваалцах юм. Зохион байгуулагчдын зүгээс хамгийн гоё масктай зочдыг шалгаруулж гэнэтийн бэлэг барихаа мэдэгдээд байна.
Д.Дуулим