
“Алтан сарнай” наадам уламжлал ёсоор оны сүүлийн өдөр буюу өнөөдөр болох гэж байна. 2000 оноос хойш зохион байгуулагдаж буй "Алтан сарнай" ёслол хүндэтгэлийн арга хэмжээ энэ жил ийнхүү 13 дахь жилдээ шилдгүүдээ нэрлэх гэж байгаа юм. Уг арга хэмжээг Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо /хуучнаар МАСЗХ/ зохион байгуулдаг билээ. Энэ жил доорх долоон салбарын шилдгүүдийг тодруулах юм. Ингэхдээ олон нийтийн санал асуулгыг www.altansarnai.mn сайтаар явуулжээ.
- Шинжлэх ухааны салбарын оны онцлох хүн
- Соёл урлагийн салбарын оны онцлох хүн
- Спортын салбарын оны онцлох хүн
- Нийгэм, улс төрийн салбарын оны онцлох хүн
- Хүмүүнлэгийн салбарын оны онцлох хүн
- Бизнесийн салбарын оны онцлох хүн
- Дэлхийн монгол хүн
Сэтгэгдэл (1)