Дуучин Селена Гомез Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо найзуудтайгаа тансаг зочид буудалд амарч, шинэ оноо угтжээ. Гэвч тэрбээр эмэгтэйчүүдийн хувцсыг шашны ёсоор хатуу хорьдог Арабад очсоныхоо дараа дэггүйтэж эхэлсэн байна. Абу Дабигийн Гранд сүмд зочлохдоо Селена шагайгаа ил гарган зогсож буй зургаа Инстаграмд дэлгэжээ. Үүнийг харсан лалын шашинтнууд ихэд дургүйцсэн учир дуучин зургаа арга буюу устгасан байна. “Бидэнд хүндэтгэлгүй хандаж байна. Шашин бол зүгээр ч нэг наргиа биш. Үнэхээр урам хугарч байна” хэмээн интернэт хэрэглэгч Алаа Алмитвалий сэтгэгдлээ илэрхийлсэн гэнэ.