Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний супер лиг”-ийн тойргийн тоглолт Спортын төв ордны “А” зааланд үргэлжилж байна. Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 4-ний өдөр “Төв ургац” - “Чингис сити” багуудын тоглолт 16.00 цагаас эхэлнэ. Үүний дараа Дундговь аймгийн “Тех харцага” – “SBL Хасын хүлгүүд” багуудын тоглолт болох юм байна.

