Нийслэлийн биеийн тамир, спортын газар, Монгол туургатны “Урамтай шатар” холбоо хамтран Улаанбаатар хотын аварга шалгаруулах “Цодгор хүү-2015” өсвөр үеийнхний аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 5-7-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. “Урамтай шатар” холбооны байранд болох тэмцээн хөвгүүд, охидын тав, долоо, ес, 11 хүртэлх насны ангилалд швейцарь системээр 7-9 өрөг үргэлжилнэ. 
