Монголын боксын шилдэг тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн бокст орж буйгаа олон нийтэд мэдэгдлээ. Тэрээр “Фэйсбүүк” хуудсандаа мэргэжлийн бокст орсон үнэмлэхний зургаа оруулсан байна. Н.Төгсцогт өнгөрсөн намар БНСУ-ын Инчон хотод болсон Азийн наадамд медаль хүртэх зорилготой очсон. Гэтэл шөвгийн наймд зохион байгуулагч орны тамирчин шүүгчийн тусламжтай манай тамирчинг хожсон. Энэхүү үйлдэлд нь дургүйцсэн Н.Төгсцогт сонирхогчийн боксыг орхиж, мэргэжлийн тамирчин болно гэдгээ мэдэгдээд байсан юм.

Сэтгэгдэл (4)