
Испанийн ла лигийн 17 дугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдөр боллоо. Энэ тойргийн хамгийн сонирхолтой тоглолт нь Валенсия клубын талбай дээр болсон. Уг тоглолтод талбайн эзэд Реал Мадридыг 2:1-ийн харьцаатай буулгаж авсан юм. Ингэснээр Реал Мадридын 22 дараалсан хожлын цуврал зогслоо. Гоолуудыг Реалаас Роналду хийсэн бол Валенсиягаас Отманди, Баррагин нар оруулжээ. Кристиану Роналдугийн хувьд ла лигийн түүхэнд 6 улирал дараалан +25 гоол оруулсан анхны тоглогч болсон ч багаа ялалтанд хүргэж чадсангүй.