Эрик ба Тони Орфорд нар 70 гаруй зочдыг урьсан үлгэрийн хурим зохион байгуулжээ. Сүйт бүсгүй “Frozen” хүүхэлдэйн киноны Эльза гүнжийн дүрд хувирсан бол уригдсан зочид бүр Диснейн баатрууд болцгоосон байна. Жишээ нь, сүйт залуугийн ээж “101 гөлөг” киноны хорон санаат эмэгтэй болсон ажээ. Хосууд ийм хурим хийхийг хүүхэд байхаасаа мөрөөдөж явсан гэнэ.









