
Барселона клубын супер од Лео Мессиг багаа орхиж магадгүй гэсэн мэдээлэл нэлээд хурдацтай тархаж байна. Учир нь тэрээр өөрөө энэ тухай яриаг хоёр ч удаа эхлүүлээд байгаа юм. Месси өнгөрсөн оны сүүлээр энэ "Клубээс явах эсэхийг би хэлж мэдэхгүй байна. Цаг хугацаа хэрхэн шийдвэр гаргахад нөлөөлөх байх. миний ирээдүй хэрхэн шийдэгдэхийг би мэдэхгүй. Би Барсагаас явж магадгүй” хэмээн ярьснаар Европын топ клубуудтэй нэр холбогдож эхэлсэн. Харин тэрээр энэ удаа Instagram дээр Челси клуб болон Сеск Фабрегас, Филипе Луйс, Тибо Куртуа нарыг дагаж эхэлсэн байна. Үүнээс улбаалан хэвлэлүүд түүнийг Челси клубтэй ямар нэгэн харьцаа тогтоожээ хэмээн бичиж эхлэв. Мөн Испанийн хэвлэлүүдээр Барселона клуб бүрэн хямралд орсон Месси ууртай байна гэх мэдээлэл цацагдаж байна.
Сэтгэгдэл (1)