
Монголын жүдо бөхийн холбооноос энэ оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 9-ний өдөр эхлүүлэхээр болсон. Тэмцээнд өрсөлдөх аймаг, клубээс оролцох тамирчид, дасгалжуулагчдад олон улсын шинэчлэгдсэн дүрмийг танилцуулах хэрэгжүүлэх үүднээс гурав хоногийн хугацаатай сургалт эхлүүллээ. Энэхүү сургалтад хот хөдөөгийн 45 шүүгч, 50 гаруй дасгалжуулагч хамрагдаж байгаа аж.