Амстердам хотын далайн захад орших 50 метр өндөртэй кран нь салхины чиглэлийг даган хөдөлдөг байна. Энэ каран дотор “Faralda” нэртэй тансаг зочид буудал байгуулж, үйлчлүүлэгчдийг халуун ваннд суулгах болжээ. 250 тоннын даацтай кран дотор зочид буудал байгуулна гэж хэн ч төсөөлөөгүй юм. Буудлын дотоод заслыг хийсэн дизайнер Эдвин Корнман Руди “Хэдэн жил туршилт хийсний дараа төслөө хэрэгжүүлэхээр эргэлт буцалтгүй шийдсэн. Ийм өндөрлөг газар байрладаг зочид буудлууд ховор байх” хэмээн ярьжээ.





