
Ерөнхий найруулагчаар тус компанийн өмнөх бүтээл болох "Луйвар" уран сайхны киноны зураглаачаар ажиллаж байсан Ц.Энхцогт ажиллаж, дууг нь дуучин Эгшиглэн дуулсан байна. "Амьдрал нулимсанд дургүй" кинонд өнөөгийн нийгмийн өнгө төрх, гэр бүлийн харилцаа, ямар ч үед тэвчээр ухаан, нинжин сэтгэлээр амьдралыг туулах эгэл бүсгүйн тухай өгүүлэх бөгөөд Уянгын эмгэнэлт драмын кино аж.