
Копа Дел Рэйгийн шөвгийн 16-д Реал Мадрид болон Атлетико Мадрид клубүүд учраа таарсан билээ. Өнгөрсөн шөнө хоёр багийн эхний тоглолт Атлетикогийн талбайд болж талбайн эзэд энэ жил гайхалтай формтой байгаа Реал Мадридыг 2:0-ийн харьцаатай буулган авлаа. Хариу тоглолт Реалын талбайд болох бөгөөд эзэн хааны багийнхан нэг ч гоол алдахгүйгээр гурван гоол оруулах шаардлагатай.