
"Дакар ралли-2015" уралдааны мотоциклийн төрлийн өчигдөр болсон гурав дахь гараанд Польшийн 39 настай мотоциклч Майкл Херник амиа алджээ. Мотоциклчийн цогцсыг San Juan-Chilecito хэмээх газрын ойролцоох 206 км газраас олсон байна. Шинжээчид "Одоогоор түүний үхлийн шалтгааныг тогтоогоогүй байна. Гадны нөлөө бүхий шинж тэмдэг байхгүй" тухай мэдэгдлээ.