
Жүдо бөхийн ОУХМ Г.Отгонцэцэг 2016 оны олимпод Казакстан улсын нэрийн өмнөөс оролцохоор болжээ. Энэ талаар өнөөдөр Монголын жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирал М.Бөхбат, Казахстан улсын жүдо бөхийн холбооны дэд Ерөнхийлөгч Самат Зхийкибаяв нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна. Тэрээр өнгөрсөн жил Москвагийн их дуулгаас мөнгөн медаль, Астанагийн Гранпригаас алт, Чиндаогийн Гранпригаас хүрэл медаль хүртэж олимпийн эрхийн чансааг тэргүүлж байна. Даширамд дурдахад энэ -48 кг-ын жинд Дэлхийн аварга М.Уранцэцэг барилддаг билээ.
Сэтгэгдэл (3)